Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуулийн байгууллагуудад шалгалт хийнэ

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын санаачилгаар хуулийн төв байгууллагуудад нэгдсэн шалгалт оруулахаар болжээ. Ирэх сарын 2-ноос шалгалтыг эхлүүлэх юм байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн байгууллагуудад шалгалт хийнэ
Хуулийн байгууллагуудад шалгалт хийнэ. Зураг: МҮОНРТ

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын санаачилгаар хуулийн төв байгууллагуудад нэгдсэн шалгалт оруулахаар болжээ. Ирэх сарын 2-ноос шалгалтыг эхлүүлэх юм байна.

ШЕЗ, ХЗЯ, УЕПГ, ЦЕГ, ШШГЕГ-ын ажилтнууд оролцон ажлын долоон хэсэг болж, шалгалт явуулна. Тэд хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах тухай захирамж, тушаалын биелэлтийг газар дээр нь шалгаж, орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, иргэдтэй уулзаж, үнэлэлт дүгнэлт өгнө. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил ямар байдлаар явж байгааг шалгана.

Орон нутагт явуулсан шалгалтыг ирэх сарын 12-нд дуусгаад Улаанбаатарт байгаа хуулийн байгууллагуудад ажиллах аж. Шүүх эрх мэдлийн болон хуулийн байгууллагуудын баримталж буй нэгдсэн бодлого, чиглэл, зорилт, өөрчлөлт, шинэчлэлтийг төв орон нутгийн хуулийн байгууллагад ажиллаж байгаа шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч болон хуулийн бусад байгууллагын ажилтнууд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж дүгнэсний дараа нэгдсэн зөвлөлгөөн хийхээр төлөвлөсөн байна.

Түлхүүр үг:шалгалт
Хуваалцах