Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөлгөөн боллоо

Улсын Ерөнхий прокурорын газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд төв орон нутгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөлгөөнийг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Хэнтий аймагт амжилттай зохион байгуулжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөлгөөн боллоо
Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөлгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Улсын Ерөнхий прокурорын газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд төв орон нутгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөлгөөнийг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Хэнтий аймагт амжилттай зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд Хэнтий аймгийн 28 дугаар шүүх, Бор-Өндөр дэх Сум дундын 29 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 19 дүгээр шүүх, аймгийн Прокурорын газар, Сум дундын прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Хууль зүйн хэлтэс зэрэг байгууллагуудын удирдлагууд болон 150 гаруй алба хаагчид идэвхитэй оролцжээ.

Зөвлөгөөний үеэр Хэнтий телевиз, Өндөрхаан телевизийн сурвалжлагч, зураглаач нар ирж ажиллан УЕП-ын туслах, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Е.Сагсай, Хууль зүйн яамны мэргэжилтэн н.Бат-Эрдэнэ, аймгийн прокурор Д.Энхбаяр нараас ярилцлага авч нийтэд мэдээлсэн байна.

Мөн ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн харьяа байгууллагууд тус бүрээрээ орж ажил байдалтай нь танилцжээ.

Түлхүүр үг:хууль
Хуваалцах