Хуулийн байгууллагын нэгдсэн зөвлөлгөөн боллоо
Дундговь аймаг дахь Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашид хуулийн байгууллагуудын хэмжээнд хамтран зохион байгуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нэгдсэн зөвлөлгөө
Мэдээллийн алба

Дундговь аймаг дахь Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашид хуулийн байгууллагуудын хэмжээнд хамтран зохион байгуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нэгдсэн зөвлөлгөөн өнгөрсөн долоо хоногт боллоо.
Нэгдсэн зөвлөлгөөнөөр ШШГЕГ-аас 2014 онд дэвшүүлсэн зорилт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, анхаарах асуудлаар мэдээлэл өгч байцаан шийтгэх ажиллагаа, шүүхийн шатанд хөрөнгө хамгаалах, битүүмжлэх ажиллагааг цаг алдалгүй үнэн зөв хийх, үнэлгээг зөв тогтоох асуудлаарх хүндрэлүүдийг хэлэлцүүлж цаашид Цагдаагийн хэлтэс, Прокурор, Шүүхийн байгууллагаас анхаарч ажиллахаар болжээ.
Мөн Шийдвэр гүйцэтгэх албанаас хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд Цагдаа, Прокурорын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрх хасах ялын хэрэгжилтэд Цагдаагийн байгууллагын хүлээсэн үүргийн хэрэгжилтийг жигд хангуулах талаар тодорхой ажлууд зохион байгуулахаар харилцан тохиролцсон байна.


















