Хуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-аас 2012 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн тавдугаар бүлэгт “Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжийн төсөл боловср
Мэдээллийн алба

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Хуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. УИХ-аас 2012 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн тавдугаар бүлэгт “Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг боловсруулахдаа НҮБХХ-ийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслөөс зөвлөх багуудыг ажиллуулсан бөгөөд хууль боловсруулах стандарт, журмын талаар олон улс /ХБНГУ, БНСУ, БНВУ, ИБУИБНУ, Канад Улс/-ын туршлага, практикийн харьцуулсан судалгаа хийж, түүнд үндэслэн хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулж, төсөлд хуулийн үр нөлөөний үнэлгээ болон хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох судалгаа хийсэн байна. Хуулийн төсөл нь 11 бүлэг, 53 зүйлтэй юм.


















