Хуулийн төслийг байнгын хороонд шилжүүлэхээр болов
Засгийн газраас энэ оны зургаадугаар сарын есний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Мэдээллийн алба

Засгийн газраас энэ оны зургаадугаар сарын есний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.
Хуралдааныг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан удирдаж, УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Д.Ганбат, Д.Оюунхорол, С.Эрдэнэ нарын ажлын хэсгийн гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.
Ажлын дэд хэсгийн бэлтгэсэн найруулгын болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, дээрх хуулийн төсөлд ажлын хэсгийн гишүүдийн саналыг тусгаж Хууль Зүйн байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.


















