Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийн төслийг баталлаа

Уг хуулийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төслийг баталлаа
Хуулийн төслийг баталлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсны дараа Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.

Тус байнгын хорооны энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн. Харин энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд шинээр нэмсэн 22.5 дахь хэсэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, байнгын хорооноос гаргасан горимын санал дэмжигдээгүй тул хуралдаан даргалагчаас төслийн холбогдох заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдийн гаргасан саналыг үндэслэн хуулийн зарим заалтыг тодорхой болгох үүднээс хуулийн 22 дугаар зүйлийг “22.5.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 22.4-т заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг нягтлахдаа холбогдох байгууллагаас санал, дүгнэлт авч болно. Энэ тохиолдолд тухайн байгууллага нь асуудлыг 30 хоногийн дотор судлан үзэж, санал, дүгнэлтээ ирүүлнэ” гэж өөрчлөн найруулах санал гаргасан байна. Ингээд гишүүдээс асуулт гараагүй тул байнгын хорооны саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.6 хувь нь дэмжив. Харин хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 67.3 хувь нь дэмжиж баталлаа.

Хуваалцах