Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийн төслийг буцаахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хуралдаанаар яву

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төслийг буцаахыг дэмжсэнгүй
Хуулийн төслийг буцаахыг дэмжсэнгүй. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хуралдаанаар явуулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Ганболд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн ТАюурсайхан хуулийн төсөлд оффшор бүсийг тодорхойлох, хуулийн үйлчлэлд хамаарал бүхий этгээдийг тодорхой тусгасан бие даасан хуулийн төсөл боловсруулж УИХ-д дахин өргөн мэдүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг буцаах тухай Байнгын хорооны шийдвэрийг дэмжээгүй учир дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан төслийн зарим зүйл, хэсэг дэх үг хэллэгийг өөрчлөх, хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтоох зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилүүллээ.

Хуваалцах