Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Засгийн газраас өргөн барьсан уг төслийг боловсруулах хүрээнд хийж буй энэ удаагийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо, Нээлттэй нийгэм форумта

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

"Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Нээлттэй нийгэм форумын танхимд боллоо. УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Засгийн газраас өргөн барьсан уг төслийг боловсруулах хүрээнд хийж буй энэ удаагийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо, Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нээж үг хэллээ. Тэрбээр Засгийн газраас 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар, нэгдүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн гээд Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулан төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэн ажиллаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав. Энэхүү хуулийн төсөл нь хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулах, түүнд эрх зүйн магадлан шалгалт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг харилцааг зохицуулна гэдгийг хэлээд иргэний нийгмийн байгууллагууд энэ хуулийн төсөлд санал бодлоо хэлж, хэлэлцүүлэг зохион байгуулж буйд баяртай байна гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Мөн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагч Х.Номингэрэл “Хуулийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоо” сэдвээр илтгэл тавив.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр хуулийн төслийг бүлэг бүлгээр нь авч хэлэлцүүлэг өрнүүлэн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн саналыг сонссон юм.

Хуваалцах