Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийн төслүүд дэмжигдлээ

Эдгээр хуулийн төслүүдийг танилцуулж хэлэлцсэний эцэст байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжү

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төслүүд дэмжигдлээ
Хуулийн төслүүд дэмжигдлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хууль, Төрийн аудитын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн танилцууллаа. Эдгээр хуулийн төслүүдийг танилцуулж хэлэлцсэний эцэст байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналаар санал хураалт явуулж нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуваалцах