Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Хуулийн төслүүдийг нэгтгэн, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв

УИХ-ын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2017.01.24/ УИХ-ын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн хамт өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төслүүдийг нэгтгэн, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв
Хуулийн төслүүдийг нэгтгэн, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2017.01.24/ УИХ-ын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн хамт өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэх асуудлыг шийдвэрлэлээ.

Хууль санаачлагчдыг төлөөлөн УИХ-ын гишүүн М.Билэгт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхэд татгалзахгүй зүйлгүй хэмээн байр сууриа илэрхийлэв. Ийнхүү хуулийн төслүүдийг нэгтгэн, боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Хуваалцах