Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.11) хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.11) хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хийв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналыг Ажлын хэсэг боловсруулсан байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.3.2 дахь заалтын дагуу саналын томъёолол бэлтгэсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуваалцах