Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуулийн төсөл өргөн барив

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод ”Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай” хуулийн төсөл өргөн барилаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуулийн төсөл өргөн барив
Хуулийн төсөл өргөн барив. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод ”Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай” хуулийн төсөл өргөн барилаа.

Дэлхийн банкны гишүүн - Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага (ОТХОББ)-ын Конвенцид Монгол Улс 1991 оны зургаадугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж, УИХ 1998 оны долоодугаар сарын 23-ны өдөр соёрхон баталснаар уг байгууллагын гишүүн орон болсон юм.

Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага буюу MIGA нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллагын нэг бөгөөд хөгжиж буй орнууд руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтад санхүүгийн бус эрсдэлийн баталгаа гаргаж ажилладаг бөгөөд үүнд улс төрийн болон нийгмийн тогтворгүй байдал, өмчийн албадан хураалт, гэрээний зөрчил, гадаад валютын шилжүүлгийн эрсдэл зэрэг багтдаг.

Хуваалцах