Хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжлээ
Ингээд хэлэлцүүлгийн дараа УИХ-ын дарга З.Энхболд алхаа цохисноор санал асуулга явагдаж нийт гишүүдийн 74.5 хувийн саналаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэхийг Хууль зүйн байнгын хороонд нь үүрэгдлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүд хэлэлцүүлэг хийлээ.
Тус хуулийг санаачлагч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулга хийж, улмаар Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хийсэн юм.