Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хуурай боомтын хөгжил ба шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг болно

НҮБ-ын АНДЭЗНК-ын 69 дүгээр чуулганы хуралдаанаар "Хуурай боомтын тухай засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсан бөгөөд Монгол улс 2013 оны 11 дүгээр сард Алтанбулаг, Улаанбаатар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Хуурай боомтын хөгжил ба шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг болно
"Хуурай боомтын хөгжил ба шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын АНДЭЗНК-ын 69 дүгээр чуулганы хуралдаанаар "Хуурай боомтын тухай засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсан бөгөөд Монгол улс 2013 оны 11 дүгээр сард Алтанбулаг, Улаанбаатар, Сайншанд болон Замын-Үүдийг хуурай боомт, Чойбалсанг боломжит хуурай боомт гэж тусган гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурал "Хуурай боомтын тухай хэлэлцээр"-ийг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр соёрхон баталсан.

Мөн ерөнхий сайдын 2018 оны 104 тоот захирамжаар Монгол улсад олон улсын хуурай боомт байгуулах эрхзүйн үндсийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж санал боловсруулах, гадаад улс, олон улсын байгууллагын дэмжлэг авч төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөний дагуу тусгагдсан тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Иймд ЗТХЯ, АТҮТ, GS1 Монгол, ММЗИХ хамтран уламжлалт ёсоор 7 дахь жилдээ "Дэлхийн логистикийн өдөр"-ийг тохиолдуулан "Логистикийн 7 хоног" арга хэмжээг "Хуурай боомтын хөгжил ба шийдэл"сэдвийн хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. "Хуурай боомтын хөгжил ба шийдэл" сэдвийн хүрээнд АТҮТ-ийн хурлын зааланд

• 5 сарын 20-ны 14 цагт ЭШӨ-ийн уралдааны 2-р шатны шалгаруулалт
• 5 сарын 21-нд “Хуурай боомтын логистикийн шийдэл, загварчлал” сургалт,
• 5 сарын 22-нд “Хуурай боомтын хөгжил ба шийдэл” бодлогын хэлэлцүүлэг, форум
• 5 сарын 23-25-нд УБ хотод Улаанбаатар смарт карт ХХК, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон “АПУ” ХК ийн Логистикийн төв, Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалтай танилцах аялал болон, Эрээн, Замын-Үүд чиглэлд Эрээн, Замын Үүдийн логистик төвтэй танилцах аялал зэргийг зохион байгуулах юм.

Арга хэмжээнд салбарын яамд, агентлаг, хил, гааль, чөлөөт бүс, боомтын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцох болно.

Хуваалцах