Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс сэргийлье

Он гарсаар гуравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн 4 суманд нийт 4 удаагийн ой, хээрийн түймэр дуудлага бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс сэргийлье
Хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс сэргийлье. Зураг: МҮОНРТ

Он гарсаар гуравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн 4 суманд нийт 4 удаагийн ой, хээрийн түймэр дуудлага бүртгэгдсэн байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га ой, 16.350 га хээрийн талбай буюу нийт 16351.5 га талбай өртжээ.

Мөн гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар хуурайшилтын зэрэглэл өндөр байна.

Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хуваалцах