Хуурамч архинаас болгоомжлохыг санууллаа
ОХУ-аас оруулж ирсэн хямд үнэтэй архийг авч хэрэглэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Мэдээллийн алба

ОХУ-аас оруулж ирсэн хямд үнэтэй архийг авч хэрэглэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, энэ оны эхний таван сарын байдлаар ОХУ-аас импортоор оруулж ирсэн, тусгай зөвшөөрөл байхгүй гэдэг зөрчлийн улмаас хураагдсан 10 гаруй төрлийн вино, долоон төрлийн цагаан архинд шинжилгээ хийхэд хураагдсан архины тав нь стандартын шаардлага хангаж, үлдсэн хоёр архи нь стандартын шаардлага хангахгүй нийлмэл эфирийн спиртийн хэмжээ нь их байсан зөрчил илэрчээ. Нэг үгээр хэлбэл, энэхүү архиудыг хэрэглэвэл эрүүл мэндэд хортой юм.


















