Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хуурамч бараа борлуулагчдыг илрүүлэв

Италийн цагдаагийн байгууллага энэ жил зохион байгуулсан хоёр ажиллагааны үр дүнгээр нийт 64 сая хуурамч бараа бүтээгдэхүүнийг хураан авч, 50 гаруй этгээдийг гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн гэсэн үндэслэлээр баривчилжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуурамч бараа борлуулагчдыг илрүүлэв
Хуурамч бараа борлуулагчдыг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Италийн цагдаагийн байгууллага энэ жил зохион байгуулсан хоёр ажиллагааны үр дүнгээр нийт 64 сая хуурамч бараа бүтээгдэхүүнийг хураан авч, 50 гаруй этгээдийг гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн гэсэн үндэслэлээр баривчилжээ. Милан хотын хойд дүүрэг, Неапол, зэрэг хотуудад орших гэмт хэргийн бүлэглэлүүд Прада, Фенди, Армани Жийнс, Льювиттон, Роберто Кавали зэрэг дэлхийд нэртэй брэндүүдийн нэрийн тэмдэгтэй хуурамч бүтээгдэхүүнийг худалдаалж үлэмж хэмжээний орлого ашигтай ажилладаг байсан нь тогтоогдоод байгаа юм. Эдгээр хуурамч бүтээгдэхүүнийг ихэнхдээ жуулчдын гол төв болсон цэгүүд, гудамж талбайд гар дээрээс худалдаалдаг аж. Мөн цагдаагийн байгууллага Бергамод явуулсан тусгай ажиллагааны хүрээнд онлайнаар гадна дотны иргэдэд хуурамч бүтээгдэхүүн арилжаалдаг 15 вэбсайтыг илрүүлэн үйл ажиллагааг нь таслан зогсоосон байна.

Хуваалцах