Хуурамч будаа савлан заржээ
Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтаар хуурамч будаа савлан зарсан зөрчил гарчээ. Хуурамч будааг “Хархорин” захад худалдаа эрхэлдэг 15 чингэлгээс илрүүлсэн байна.
Мэдээллийн алба

Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтаар хуурамч будаа савлан зарсан зөрчил гарчээ. Хуурамч будааг “Хархорин” захад худалдаа эрхэлдэг 15 чингэлгээс илрүүлсэн байна. Тэд орос будааг иргэдийн нэрлэж заншсан урд хөршийн “сүмтэй” будаатай хольж заржээ.
Тэд эрэлт хэрэгцээ, ашиг хонжоог нь харж ийн худалдаа хийхдээ “сүмтэй“ будааны 40 кг-ын уутнаас гадна заан, анааш зэрэг амьтдын зурагтай хуурамч уутанд жижиглэн савласан байна. Иймээс ард иргэдийг худалдаа хийхдээ үйлдвэрлэсэн хугацаа, чанарын тэмдгийг заавал шалгахыг мэргэжлийн хүмүүс анхаарууллаа.


















