Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуурамч бялуунаас болгоомжил

Шинэ жилийн баяр болж байгаа энэ үед хугацаа дууссан хүнсний бараа бүтээгдэхүүн, хуурамч хаяг шошгийн зөрчилтөй бялуу худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуурамч бялуунаас болгоомжил
Хуурамч бялуунаас болгоомжил. Зураг: МҮОНРТ

Шинэ жилийн баяр болж байгаа энэ үед хугацаа дууссан хүнсний бараа бүтээгдэхүүн, хуурамч хаяг шошгийн зөрчилтөй бялуу худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар Ховд аймгийн “Сүхэс” буюу Саруул алтай , “Баялаг” бялууны цехүүд нь цэвэр бохир усанд холбогдоогүй, технологийн урсгал зөрчигдсөн, гар угаах газаргүй, мэргэжлийн технологичгүй, стандартын шаардлага хангахгүй амбарт бялуу үйлдвэрлэж байсныг таслан зогсоон “Сүхэс” цехийн нийт 35 ширхэг бялуу, 12 ширхэг бэлдэц нийт 385.000 төгрөгийн бялууг газар дээр нь устгаж мөн “Баялаг” бялууны цехийн үйлдвэрлэсэн нийт 37 ширхэг 444 мянган төгрөгийн “Баялаг” бялууг хураан авч устгажээ. Мөн хоёр цехийн үйл ажиллагааг түр зогсоон торгууль шийтгэврийн арга авч ажилласан байна.

Хуваалцах