Хуурамч дуудлага өгдөг иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 11 дүгээр сарын 26-27 ны өдөр, 24 цагийн хугацаанд 102 тусгай дугаарын утсанд 4006 дуудлага, 101/105 тусгай дугаарын утсанд 830 дуудлага, 103 тусгай дугаарын утсанд 3524 удаагийн дуудлага ирснээс тоглож залгасан 560 дуудлага байна.
Мэдээллийн алба

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 11 сарын 26-27-нд 102 тусгай дугаарын утсанд 4006, 101,105 тусгай дугаарын утсанд 830, 103 тусгай дугаарын утсанд 3524 удаагийн дуудлага иржээ. Үүнээс 560 дуудлага нь тоглож хуурамч дуудлага өгсөн байна.
Тодруулбал, 986541.. дугаарын утас 38 удаа, 957285.. дугаараас 31 удаа, 970315.. 24 удаа, 970956.. 18 удаа, 985594.. 17 удаа, 981267.., 932247..,958746.. дугааруудаас тус бүр 15 удаа тоглож залгасан нь төвийн шуурхай үйл ажиллагаанд саад учруулж байна.
Иймд иргэд Та бүхэн тусгай дугаарын утсанд холбогдон хуурамч ачаалал үүсгэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Ийнхүү тоглож залгах агшинд “...гал түймрийн, эмнэлэгийн яаралтай тусламж, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл өгөх” иргэд хүлээгдэж, цаг хугацаа алдагдаж, төрийн байгууллагын яаралтай тусламж, үйлчилгээ саатах тохиолдол олон бий.
Мөн удаа дараа хуурамч дуудлага өгч тоглож залгасан үүрэн холбооны хэрэглэгчдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаархи саналаа иргэн та үлдээнэ үү.
Тус мэдээллийн дор оруулсан иргэн таны санал, сэтгэгдлийг нэгтгэн цаашдын ажил үйлчилгээндээ тусган ажиллах тул идэвхитэй оролцоно уу.
ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ


















