Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хуурамч мэдээлэл нийтэлсэн сурвалжлагчийг халжээ

Германдаа нэртэй сэтгүүлч Клаас Релотиус ч зарим нийтлэлдээ оруулсан баримтууд, ярилцлага авсан хүмүүсээ санаанаасаа зохиож байсан гэдгээ ч хүлээн зөвшөөрчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуурамч мэдээлэл нийтэлсэн сурвалжлагчийг халжээ
Хуурамч мэдээлэл нийтэлсэн сурвалжлагчийг халжээ. Зураг: МҮОНРТ

Германы "Der spiegel" сэтгүүлийн удирдлага тэргүүлэх сурвалжлагчаа хуурамч мэдээллүүд нийтэлсэн хэргээр ажлаас нь халсан байна. Германдаа нэртэй сэтгүүлч Клаас Релотиус ч зарим нийтлэлдээ оруулсан баримтууд, ярилцлага авсан хүмүүсээ санаанаасаа зохиож байсан гэдгээ ч хүлээн зөвшөөрчээ.

Түүгээр ч зогсохгүй тэрбээр хүмүүсийн ярилцлагыг нийтлэхдээ хэлж яриагүй үг, ишлэл зэргийг зохиож оруулдаг байснаа ч хүлээсэн байна. Клаас Релотиус нь өдгөө 33 настай, тус сэтгүүлийн цаасан хувилбарт нь нийт 55 нийтлэл бичиж хэвлүүлсэн юм байна.

Мөн цахим сэтгүүлд нь хэд хэдэн нийтлэл бичиж оруулж байжээ. Түүний ажлуудыг сэтгүүл зүйн салбарын нэр хүндтэй шагналуудад хүртэл нэр дэвшүүлж байжээ.

Өнгөрсөн 11 дүгээр сард тэрбээр АНУ, Мексикийн хил дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар нийтлэл, сурвалжлага бэлтгэсэн юм байна. Гэвч хамтарч энэ нийтлэлийг бичилцсэн Хуан Морено зарим баримтуудад эргэлзэж байгаагаа анх илэрхийлсэн байна. Түүгээр ч зогсохгүй Клаас Релотиусын материалдаа дурдсан хүмүүстэй огт ярилцаагүй, Мексикт ч очоогүй болохыг тэрбээр баталсан байна.

Хуваалцах