Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийжээ
Өвөрхангай аймагт их хэмжээний хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулсан хэрэг гарлаа. Иргэд шөнийн цагаар гэрэлтүүлэг муутай газруудаар үйлчлүүлэхдээ хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймагт их хэмжээний хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулсан хэрэг гарлаа. Иргэд шөнийн цагаар гэрэлтүүлэг муутай газруудаар үйлчлүүлэхдээ хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна. Нийт 700 мянга гаруй төгрөгийн хуурамч мөнгөн дэвсгэртийг хурааж авчээ. Хуурамч мөнгөн дэвсгэртүүд 10, 20 мянган төгрөгөөр хэвлэгдсэн байжээ. Энэ хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэс нь шалгаж байна.


















