Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуурамч рублиэс сэрэмжлэгтүн!

ОХУ-д нэг сарын хугацаатай визгүй зорчих болсон тухай иргэд таатай хүлээж авсан. Харин үүнийг дагаад зарим нэг эрсдэл гарч байгаа тухай та бүхэндээ дуулгая. 2015 оны нэгдүгээр сарын 10-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуурамч рублиэс сэрэмжлэгтүн!
Хуурамч рублиэс сэрэмжлэгтүн!. Зураг: МҮОНРТ

ОХУ-д нэг сарын хугацаатай визгүй зорчих болсон тухай иргэд таатай хүлээж авсан. Харин үүнийг дагаад зарим нэг эрсдэл гарч байгаа тухай та бүхэндээ дуулгая. 2015 оны нэгдүгээр сарын 10-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст "Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо" гэсэн дуудлага иржээ.

Энэ хэргийг шалгахад иргэн Н, Б нар нь хуурамч 14 мянган рублийг гүйлгээнд оруулсан нь тогтоогдсон байна. Иймээс иргэд та бүхэн гүйлгээ хийхдээ арилжааны банк болон бусад баталгаатай валют солих цэгээр үйлчлүүлж, хуурамч рубль худалдан авахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах