Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хуурамч штампны дардас бүхий өөр хүний паспортаар хил нэвтрэхийг завдав

Буянт-Ухаа боомтоор 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор зорчигч манай улсын иргэн С /эмэгтэй/ өөрийн хүчин төгөлдөр паспорт ашиглан улсын хил нэвтэрчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуурамч штампны дардас бүхий өөр хүний паспортаар хил нэвтрэхийг завдав
Хуурамч штампны дардас бүхий өөр хүний паспортаар хил нэвтрэхийг завдав. Зураг: МҮОНРТ

Буянт-Ухаа боомтоор 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор зорчигч манай улсын иргэн С /эмэгтэй/ өөрийн хүчин төгөлдөр паспорт ашиглан улсын хил нэвтэрчээ.

Гэвч тэрээр хуурамч штампны дардас бүхий өөр хүний паспортаар Бүгд Найрамдах Турк Улсын хилээр нэвтрэхийг завдан баригдаж, 4 дүгээр сарын 25-ны өдөр буцаагдан Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байхад нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлсэн байна.

Хуваалцах