Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуурамч тасалбар борлогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийтийн тээврийн сүлжээ” үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил явагдаж байгаа билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуурамч тасалбар борлогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна
Хуурамч тасалбар борлогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийтийн тээврийн сүлжээ” үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил явагдаж байгаа билээ.

Энэ хүрээнд автобусны буудал, зогсоол дээр ажиллаж байгаа тасалбар борлуулагчдын аюулгүй байдлыг хангах, гэмт халдлагад өртөх, хуурамч тасалбар борлогдохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн цагдаагийн газар Нийтийн тээврийн газар, автобус компаниудтай хамтран ажиллаж байна.

Мөн зөвшөөрөлгүй нийтийн тээвэр эрхэлдэг иргэдийн үйлдлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүндрэлтэй байгаа нэр бүхий 10 автобусны эцсийн буудал дээр наймдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал нэмэгдлээр цагдаагийн алба хаагчид хэв журам сахиулан ажиллаж байгаа ажээ.

Хуваалцах