Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хуурамч тэсрэх бөмбөг зүүсэн этгээд халдлага үйлджээ

Их Британийн Лондон хотод хутгатай этгээд иргэд рүү халдсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуурамч тэсрэх бөмбөг зүүсэн этгээд халдлага үйлджээ
Хуурамч тэсрэх бөмбөг зүүсэн этгээд халдлага үйлджээ. Зураг: МҮОНРТ

Их Британийн Лондон хотод хутгатай этгээд иргэд рүү халдсан байна. Лондоны гүүрэн дээр болсон энэ халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, гурван хүн гэмтжээ. Цагдаа нарын терроризмын шинж чанартай гэж тодорхойлж буй энэ халдлагыг өдгөө 28 настай Усман Хан гэх залуу үйлдсэн болох нь тогтоогджээ.

Тэрбээр өмнө нь терроризмтой холбоотойгоор хоригдож байгаад суллагдсан нэгэн юм. Цагдаа нар хэргийн газар очихоос өмнө тэнд байсан зарим иргэн гэмт этгээдийн үйлдлийг саатуулж, хутгыг нь булаан аваад байжээ.

Гэвч цагдаа нар энэ хадлагыг явуулсан Усман Ханийг буудан хөнөөжээ. Тэрээр биедээ тэсрэх бөмбөгтэй байсан учраас цагдаа нар гал нээхэд хүрсэн гэж мэдэгдэж байгаа ч энэ нь хуурамч тэсрэх бөмбөг болох нь батлагдсан байна.

Лондон хотын дарга Садик Хан гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсооход тусалсан иргэдийн баатарлаг үйлсийг сайшаан магтжээ.

Энэ гүүрэн дээр 2017 оны зургаадугаар сард мөн л террорист хадлага болж байсан юм. Энэ үед зэвсэгт гурван этгээд гүүрээр гарч байсан энгийн иргэд рүү халдаж, 8 хүн амиа алдаад зогсохгүй, олон арван хүн бэртэж байжээ.

Их Британийн удирдагчид тус улс дахь терроризмын заналхийллийн түвшинг “ноцтой”-гоос “их” гэсэн зэрэглэл рүү буулгаад байх үед ийм халдлага болоод байна.

Хуваалцах