Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуурамч өндөгний талаар сэрэмжлүүлэв

Агуу Монгол гэх фэйсбүүк хэрэглэгч өөрийн цахим хуудсандаа хуурамч өндөгний талаарх сэрэмжлүүлгийг хүргэжээ. Тэрбээр цагийн хүрдэндээ:

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуурамч өндөгний талаар сэрэмжлүүлэв
Хуурамч өндөгний талаар сэрэмжлүүлэв. Зураг: МҮОНРТ

Агуу Монгол гэх фэйсбүүк хэрэглэгч өөрийн цахим хуудсандаа хуурамч өндөгний талаарх сэрэмжлүүлгийг хүргэжээ. Тэрбээр цагийн хүрдэндээ:

Хуурамч өндөгний талаар олон түмэндээ сэрэмжлүүлэхээр шийдлээ. Хэдэн сарын өмнө Оросын хэвлэлүүд Хятадад хийгдсэн хуурамч өндгөөс болгоомжлохыг сануулж бичсэнийг уншаад манайд л битгий ороод ирээсэй гэж залбирч байж билээ. Гэтэл одоо өөрөө идчихээд байж байна. Тиймээс бусдад анхааруулахаа иргэний үүргээ гэж үзээд Баянзүрхийн Мэргэжлийн хяналт руу ярьсан юм уг нь. Идсэн өндөгнийхөө ирсэн замыг сурвалжлахад тэр дүүргийн томоохон захын лангуу байсан болохоор тийш ярьсан хэрэг. Байцаагч нар нь утсаа авахгүй болохоор нь өнөөдөр ч гэсэн хэдэн хүн ийм өндөг идчих вий гэж айгаад энд бичиж байна.

Би зөвхөн өндөгний цагааныг идсэн бөгөөд давс цацаагүй атал давс амтагдаад байхаар нь гайхсан билээ. Бүр айлгасан зүйл нь идээгүй үлдээсэн шар нь хэдэн цагийн дараа пролон шиг болж хувираад өнгөн хэсэг нь мэрзээтэр шиг хатуурчихсан байв. Тэгэхээр нь сэжиг хүрээд өөр нэг чанасан өндгийг задалж үзсэн юм. Оросын хэвлэлд хиймэл өндгийг таних гол шинж тэмдэг бол гаднах хатуу хальсны дотуур байдаг нимгэн гялгар хальс байхгүй байх явдал гэсэн байсан. Тийм хальс задалсан өндөгөнд маань үнэхээр байхгүй байлаа. Мэргэжлийн хяналтынхан, хил гаалийнхан маань анхаарч ийм өндгийг оруулах, борлуулах замыг нэн яаралтай хаана гэдэгт итгэж байна. Хүмүүс минь Монголынхоо өндгийг яг баталгаатай газраас нь авч идээрэй.

Хуваалцах