Хуурамч юань худалдан авчээ
БНХАУ-д зорчоод ирсэн манай улсын иргэд хуурамч юань худалдаж авчээ.
Мэдээллийн алба

БНХАУ-д зорчоод ирсэн манай улсын иргэд хуурамч юань худалдаж авчээ. Тэд өчигдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд "Найман шарга" төвд валют солих гэж ирээд хуурамч гэдгийг мэдсэн байна.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн иргэд худалдан авсан юанийхаа сери дугаарыг бүртгэх, бичиж авах болон, гар утсандаа баталгаажуулах, их хэмжээний юаниар арилжаа наймаа хийхдээ банк болон санхүүгийн байгууллагаар төлбөр тооцоогоо хийхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


















