Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран 2024 оны 10 дугаар сараас хойш цахим орчинд болон www.unegui.mn сайтад “Орон сууц түрээслүүлнэ”, “Бараа, материал хямдхан зарна” зэрэг хуурамч зар байршуулж, залилах гэмт хэрэг үйлдэж

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ
Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ. Зураг: МҮОНРТ

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран 2024 оны 10 дугаар сараас хойш цахим орчинд болон www.unegui.mn сайтад “Орон сууц түрээслүүлнэ”, “Бараа, материал хямдхан зарна” зэрэг хуурамч зар байршуулж, залилах гэмт хэрэг үйлдэж байсан “Б”-г энэ оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотоос баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Дээрх этгээд нь залилах гэмт хэргийн шинжтэй 44 хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар иргэдэд 30 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд иргэд Та бүхэн зарын сайтууд болон цахим орчинд байршуулсан зар мэдээг нягталж, баталгаагүй тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Хуваалцах