Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуурамчаар гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл үйлдсэн жолооч нарыг торгожээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Лицензийн төв, Замын цагдаагийн газартай хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион бай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуурамчаар гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл үйлдсэн жолооч нарыг торгожээ
Хуурамчаар гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл үйлдсэн жолооч нарыг торгожээ. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Лицензийн төв, Замын цагдаагийн газартай хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгуулсан.

Энэ аяны хүрээнд нийт 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрэл дохио хэрэглэж явсан 46, зөвшөөрөлгүй 40, хуурамчаар зөвшөөрөл үйлдсэн хоёр зөрчил байгаа юм.

Холбогдох журмыг зөрчсөн тээврийн хэрэгслийн 45 тусгай дуут болон гэрэл дохиог хурааж, хуулийн дагуу 78 жолоочийг нийт 4 сая 272 мянган торгуулийн арга хэмжээ авч, дүүргүүдийн замын цагдаагийн тасгаас холбогдох байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ.

Хуваалцах