Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөөрхөн үрсээ баярлуулах “Өхөөрдөм инээмсэглэл” аянд нэгдээрэй

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн ертөнц” төслийн хүрээнд” "Сэргэлэн мичнүүд" ТББ-аас санаачлан “Өхөөрдөм инээмсэглэл” аяныг зарлаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөөрхөн үрсээ баярлуулах “Өхөөрдөм инээмсэглэл” аянд нэгдээрэй
Хөөрхөн үрсээ баярлуулах “Өхөөрдөм инээмсэглэл” аянд нэгдээрэй. Зураг: МҮОНРТ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн ертөнц” төслийн хүрээнд” "Сэргэлэн мичнүүд" ТББ-аас санаачлан “Өхөөрдөм инээмсэглэл” аяныг зарлаж байна. Энэхүү аянд Монголын оюутны холбоо, Монголын скаутын холбоо, MCS, “Coca cola” зэрэг байгууллагууд хамтран оролцож байгаа бөгөөд тавдугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 01 хүртэл явагдана.

Аяны гол зорилго нь 21 аймгийн өнцөг булан бүрт "Олон улсын хүүхдийн баяр"-ын өдрөөр баярлаж чаддаггүй бүтэн болон хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядууд харъяалагддаг бяцхан дүү нараа нэг өдөр ч гэсэн хүүхэд байх тэр аз жаргалтай үеийн нэгээхэн хэсгийг бий болгож урам зориг өгөхөд орших юм. Хандив цуглуулах арга хэмжээ энэ сарын 24-нөөс 5-р сарын 19 хүртэл явагдана.

Хуваалцах