Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуванцар хаягдлаас болж нэг тэрбум шувуу үхсэн гэв

хуванцрын бохирдлоос болж сүүлийн жилүүдэд үхэж, эндсэн шувуудын тоо нэг тэрбумд хүрсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуванцар хаягдлаас болж нэг тэрбум шувуу үхсэн гэв
Хуванцар хаягдлаас болж нэг тэрбум шувуу үхсэн гэв. Зураг: МҮОНРТ

Олон улсад Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 12 болон есдүгээр сарын 12-ны өдөр тэмдэглэдэг. Тэгвэл энэ жил тус өдрийг “Шувуу хамгаалал ба хуванцар бохирдлын шийдэл” гэсэн уриан дор зохион байгуулахаар болжээ.

Учир нь хуванцрын бохирдлоос болж сүүлийн жилүүдэд үхэж, эндсэн шувуудын тоо нэг тэрбумд хүрсэн төдийгүй шувууд ангаахай, дэгдээхийгээ хуванцар холилдсон хоолоор хооллох нь нэмэгдсэн байна. Үүнд, ялангуяа усны шувууд, тэдгээрийн амьдрах орчин хамгийн ихээр өртөж байгаа аж. Түүнчлэн хуванцар нь хэрэглээний хувьд богино настай төдийгүй байгальд маш хурдтай тархдаг бөгөөд устаж үгүй болоход 20-100 жил шаардагддаг. Цаашлаад маш олон амьтны амьдрах орчинд удаан хугацаанд сөргөөр нөлөөлсөөр иржээ.

Сонирхуулахад, Монголын шувуу хамгаалах тѳв энэ жил Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг орон нутагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах