Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуванцар, хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасыг шахаж нягтаршуулах пресслэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгөв

хуванцар, хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасыг шахаж нягтаршуулах пресслэгч төхөөрөмжийг 16 аймаг, улсын тусгай хамгаалалттай 6 газар нутагт гардууллаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуванцар, хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасыг шахаж нягтаршуулах пресслэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгөв
Хуванцар, хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасыг шахаж нягтаршуулах пресслэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд жилд 3,3 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд үүний 10-15 хувийг хуванцар хог хаягдал эзэлдэг. Өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хуванцар, хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасыг шахаж нягтаршуулах пресслэгч төхөөрөмжийг 16 аймаг, улсын тусгай хамгаалалттай 6 газар нутагт гардууллаа. Ингэснээр аймаг, орон нутгууд хогны тээвэрт зарцуулах төсөв, санхүүг ихээр хэмнэх боломжтой болж байна.

Тухайлбал, нэг портер машинд өмнө нь 360 кг хог хаягдлыг багтаан тээвэрлэдэг байсан бол пресслэж эхэлснээр 3-5 дахин их хуванцар хаягдал буюу 1,5 тонныг нэг удаагийн тээвэрлэлтээр зөөх боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах