Хуванцар сав, гялгар уутаар эмээл зохион бүтээжээ
Энэхүү эмээл нь модон эмээлээс ялгаагүй жинтэй, морьний нуруунд тохиромжтой, бат бөхөөс гадна нэг ч хадаас ороогүй хийгдсэнээрээ онцлогтой гэнэ.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн Нацагдорж хаягдал хуванцар сав, гялгар уутыг 140-150 градуст хайлуулан хэвэнд цутгаж нүүдэлчин соёл иргэншилд тохирсон морины эмээл зохион бүтээжээ.
Энэхүү эмээл нь модон эмээлээс ялгаагүй жинтэй, морьний нуруунд тохиромжтой, бат бөхөөс гадна нэг ч хадаас ороогүй хийгдсэнээрээ онцлогтой гэнэ.
Үнийн хувьд 150 мянган төгрөг аж.


















