Хуваргуудыг хүүхдүүдийг бэлгийн харьцаанд уруу татсан гэж буруутгалаа
НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах хорооноос Ватиканы насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн харилцаанд уруу татаж, хүч хэрэглэсэн бусармаг үйлдэлтэй католик шашны лам хуваргуудын эсрэг хатуу чанга арга хэмжээ авахыг шаардлаа. Мөргөлчин олонд сайн сайхныг номлодог бурхан шашны лам хуваргууд хүүхдүүдийг б
Мэдээллийн алба

НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах хорооноос Ватиканы насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн харилцаанд уруу татаж, хүч хэрэглэсэн бусармаг үйлдэлтэй католик шашны лам хуваргуудын эсрэг хатуу чанга арга хэмжээ авахыг шаардлаа. Мөргөлчин олонд сайн сайхныг номлодог бурхан шашны лам хуваргууд хүүхдүүдийг бэлгийн харьцаанд уруу татаж, дээд албан тушаалтнууд нь тэдний гэмт үйлдлийг хаацайлан дарж өнгөрсөн асуудлууд Ватиканыг ихээхэн шүүмжлэлд унагаад байна.
НҮБ-ын мэдэгдэлд ч мөн үүнийг дурдаж, тэднийг дахин ийм үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авахыг шаардсан байна. Мөн өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн ч дарж өнгөрсөн олон хэргүүдийг дахин мөрдөн шалгаж илрүүлэх комиссыг Пап ламын дэмжлэгтэйгээр байгуулж, ажлын үр дүнг тайлагнаж байх тухай мэдэгдэлд дурдсан аж. Бусармаг үйлдэл газар авахад нөлөөлсөн сүмийн дотоод дүрэм журмыг дахин шинэчилж, лам хуваргуудын ёс суртахуунд анхаарах цаг нь болсон гэдгийг санууллаа.


















