Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвгүүдэд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг сургаарай

Хөвгүүдийн сэтгэл хөдлөл нь дотогшоогоо хандлагатай байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвгүүдэд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг сургаарай
Хөвгүүдэд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг сургаарай. Зураг: МҮОНРТ

Хөвгүүдийн сэтгэл хөдлөл нь дотогшоогоо хандлагатай байдаг. Гомдсон ч, сэтгэл нь өвдөж байсан ч дуугаа хураан, бусадтай ярилцахгүй тоглоомоороо оролдох нь бий. Том болох тусам энэ нь улам илэрхий болно.

Хэнтэй ч ярилцахгүй дуугаа хураах үед нь тэвчээртэй байж, тайвширсан хойно нь юу болсныг яриулах гэж үзээрэй. Эрэгтэй хүүхдийг загнах тусам дуугаа хураадаг тул бага наснаас нь эхлэн ярилцаж сургаарай.

Эрэгтэй хүүхдийг эрхлүүлж, өхөөрдсөнөөр хэт эмэгтэйлэг, эмзэг болгочихно гэж бүү ай. Харин ч тэвэрч, гараас нь атгаж, үнсэж, дэргэд нь байгаа гэдгээ үргэлж мэдрүүлэх нь чухал.

Эх сурвалж: Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

Хуваалцах