Хувийн бичиг баримтыг буцаан олгож байна
Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа татан буугдсан дараах 18 байгууллагад ажиллаж байсан зарим иргэдийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, диплом, мэргэжлийн үнэмлэх зэрэг хувийн баримт бичиг байгааг эзэнд нь буцаан олгож байна.
Мэдээллийн алба

Тодруулбал,
1.Авто засварын завод
2.Авто 37 дугаар бааз
3.Арьс ширний үйлдвэрийн нэгдэл
4.“Говь” ХК
5.“Гутал” ХК
6.Дизель зуухны угсралт засварын газар
7.“Дэвшил трейд” ХК
8.“Монгол савхи” ХК
9.“Сор” ХК
10.СОТ-2
11.СОТ -3
12.“Таван эрдэнэ” ХК /Арьс Ширний Анхан Шатны Боловсруулах Үйлдвэр/
13.Түлш эрчим хүчний ерөнхий газар
14.Хөнгөн Хүнсний Үйлдвэрийн Яаманд ажиллаж байсан болон тус яамны нэр дээр гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцагсад, Дархан хотын Политехникум төгсөгчдийн диплом, хөдөлмөрийн дэвтэр,бодовсролын гэрчилгээ
15.Худалдаа Бэлтгэлийн Яам
16.“Хүрд” ХК /Цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трест/
17.Хүүхдийн хувцасны үйлдвэр
18.Эсгий, эсгий гутлын үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс хандаж болох юм байна. Эхний удаад найман байгууллагын 1300 хүний нэрийг оруулсан бөгөөд Үндэсний Төв Архивын нэг цонхны үйлчилгээний цэгт тухайн иргэний цахим үнэмлэхийг үндэслэн олгоно.
Нэрээ энд дарж харна уу