Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хувийн болон бизнес онгоцны зорчигчдын том оврын тээшийг заавал шалгах шийдвэр гаргажээ

Гэрийн хорионд байсан “Ниссан” автоконцерны тэргүүн асан Карлос Гон Ливан руу нууцаар оргосонтой холбоотойгоор Японы засаг захиргаанаас хувийн болон бизнес онгоцны зорчигчдын том оврын тээшийг заавал шалгаж байх шийдвэр гаргажээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хувийн болон бизнес онгоцны зорчигчдын том оврын тээшийг заавал шалгах шийдвэр гаргажээ
Хувийн болон бизнес онгоцны зорчигчдын том оврын тээшийг заавал шалгах шийдвэр гаргажээ. Зураг: МҮОНРТ

Гэрийн хорионд байсан “Ниссан” автоконцерны тэргүүн асан Карлос Гон Ливан руу нууцаар оргосонтой холбоотойгоор Японы засаг захиргаанаас хувийн болон бизнес онгоцны зорчигчдын том оврын тээшийг заавал шалгаж байх шийдвэр гаргажээ. Энэ тухай Японы Төрийн газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Казүёши Акаба мягмар гарагт мэдэгдсэн байна.

Энэ шийдвэр хувийн онгоц нисгэх, буулгах үйлчилгээ явуулдаг Японы дөрвөн онгоцны буудалд хэрэгжих юм байна. Эдгээр дөрвөн буудалд нийслэлийн "Ханэда", "Нарита", Японы төвийн хэсгийн "Тюбү", мөн Карлос Гоны оргосон Осакагийн "Кансай" нисэх онгоцны буудал хамаарна.

Хуваалцах