Хувийн эмнэлэгүүдийн орлого, зарлагын тайланг 25-ныг хүртэл хүлээн авна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад анхааруулга хүргүүлжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад анхааруулга хүргүүлжээ.
Анхааруулгад, “2015 оны жилийн эцсийн орлого, зарлагын тайлан авч дуусахад долоо хоног үлдээд байна. Тиймээс жилийн эцсийн орлого, зарлагын тайланг ирүүлээгүй байгаа байгууллагууд (амбулатори буюу үүдэн, ортой эмнэлэг, сувилал, АХШУ , эмийн сан, ӨЭМТ-үүд) 2016 оны хоёрдугаар сарын 25-ны дотор НЭМГ-ын Статистик, хяналт шинжилгээний хэлтэст ААНБ-2 маягтаар авч ирнэ үү” гэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.


















