Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хувийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө

Шинэ коронавирусний дэгдэлтийн үед эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг хангах бээлий, амны хаалт, нүдний хамгаалалт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хувийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө
Хувийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Шинэ коронавирусний дэгдэлтийн үед эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг хангах бээлий, амны хаалт, нүдний хамгаалалт, халат, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг өнөөдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн яамны зүгээс эмнэлгийн байгууллагуудын бэлэн байдал, эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг хангах чиглэлээр шуурхай арга хэмжээ аван ажиллаж буйг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица сайшааж, мөн цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хуваалцах