Хувийн хэвшлийн 10 цэцэрлэг шинээр байгуулах эрх олгожээ
Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасан байна.
Мэдээллийн алба

Нийслэлээс хувийн хэвшлийн 10 цэцэрлэгт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь өгөх шийдвэр гарчээ. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн иргэн Д.Батсуурийн “Шинэ зууны багачууд”, М.Алимаагийн “Мөнхжин”, Ж.Эрдэнэжаргалын “Хан Билгүүдэй”, Д.Цэрэндашийн “Мөнхийн алаг үрс”, Л.Доржпүрэвийн “Нарны багачууд”, А.Сэлэнгийн “Монгол жаал”, Л.Оюунчимэгийн “Буурай ээж”, Р.Дүүрэнжаргалын “Цэнгэлтэй жаалууд”, Д.Оюунчимэгийн “Авьяаслаг багачууд”, Я.Оюунцэцэгийн “Бяцхан хун”, Д.Даваасүрэнгийн “Чигчий бүүвэй”, Г.Төгөлдөрийн “Тонтоолой”, Г.Отгоны “Цэцэн маамуу”, З.Даваасүрэнгийн “Нандин гурван эрдэнэ”, А.Хишигдоржийн “Хулгануудын хотхон” цэцэрлэгүүдийг байгуулахаар болжээ.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, цэцэрлэгийг бүрэн хүчин чадлаар нь ажиллахыг үүсгэн байгуулагч нарт, шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ.
Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасан байна.


















