Хувийн хэвшлийн нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжинэ
Засгийн газар ирэх онд бүсийн онцлогт нийцсэн татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мэдээллийн алба

Засгийн газар ирэх онд бүсийн онцлогт нийцсэн татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд бүсийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төслийн барилгын материал, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг бүрэн чөлөөлж, НӨАТ-ыг 4 хүртэлх жилээр хойшлуулахаар ирэх оны төсвийн төсөлд тусгажээ.
Мөн бүсчилсэн хөгжлийн томоохон төслийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 0 хувь хүртэл бууруулж хөнгөлөхөөр тооцсон байна.
Түүнчлэн боловсруулах үйлдвэрийг татварын бодлогоор дэмжиж, томоохон төслүүдийн ирээдүйн 5 жилийн орлогод төлөх татварын 90 хувийг буцаан олгож урамшуулах, тоног төхөөрөмжийн импортыг дэмжих татварын таатай орчин бүрдүүлэхээр зорьж байна.
Үүний зэрэгцээ нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлбэл татварын хөнгөлөлт үзүүлэх юм.
Сангийн сайд Б.Жавхлангийн яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Хувийн хэвшлийн нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжинэ


















