Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хувийн хэвшлийн шилдэг цэцэрлэгийг шалгаруулжээ

Нийслэлийн боловсролын газар, Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо хамтран "Нийслэлийн хувийн хэвшлийн шилдэг есөн цэцэрлэг"-ийг шалгаруулжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хувийн хэвшлийн шилдэг цэцэрлэгийг шалгаруулжээ
Хувийн хэвшлийн шилдэг цэцэрлэгийг шалгаруулжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн боловсролын газар, Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо хамтран хувийн хэвшлийн шилдэг есөн цэцэрлэгийг шалгаруулжээ.

Энэ жилийн шилдэг цэцэрлэгээр Сонгинохайрхан дүүргийн “Хөгжил”, "Хүүхэд хөгжүүлэгч", Баянзүрх дүүргийн "Мөрөөдлийн хотхон", "Соёл", "Их монголын үрс”, Баянгол "Бөмбөөхөн", "Амилагийн найзууд", Хан-Уул дүүргийн "Гурван хөгжил", Чингэлтэй дүүргийн "Маамуу нааш ир" цэцэрлэг тус тус шалгарсан байна.

Шилдэг цэцэрлэгүүдийг сургалтын гадаад, дотоод орчны тохижилт буюу эрүүл аюулгүй байдлыг хангасан байдал, сургалтын чанар, хүний нөөцийн чадавх зэргээр эрэмбэлжээ.


Шалгаруулалтыг Нийслэлийн Боловсролын Газар, Багшийн Хөгжлийн Институт, Сэтгэл Судлалын "Монгол өрх" холбооны тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн баг шүүсэн байна.

Түлхүүр үг:Хувийн хэвшлийн шилдэг цэцэрлэгүүдийг шалгаруулжээ
Хуваалцах