Хөвсгөл аймаг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй боллоо
Мөн яаралтай тусламж хүргэх, хүний амь нас аврах, ковидын халдвараар өвчилсөн иргэдийн эмчилгээнд чухал хэрэгцээтэй зэрэг олон давуу тал бүрдэж байна.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймаг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй боллоо. Ингэснээр цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна Нэгдсэн эмнэлгийн бүх тасгийг 24 цагийн турш хүчилтөрөгчөөр хангах юм. Мөн яаралтай тусламж хүргэх, хүний амь нас аврах, ковидын халдвараар өвчилсөн иргэдийн эмчилгээнд чухал хэрэгцээтэй зэрэг олон давуу тал бүрдэж байна.
Энэ үйлдвэр нь хоногт 30-40 ширхэг хүчилтөрөгчийн баллон цэнэглэх хүчин чадалтайгаас гадна аймгийнхаа бүх сумын Эрүүл мэндийн төвийг хүчилтөрөгчөөр бүрэн хангах боломжтой. Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр улсын төсвийн 570 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдлээ.
"Монголын мэдээ" сувгийн Хөвсгөл аймаг дахь сурвалжлагч Б.Нарантуяа


















