Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл аймаг "Хүүхдэд ээлтэй аймаг" болно

Өнгөрсөн жил Монгол Улс "Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооё" дэлхийн санаачилгад нэгдсэн билээ. Тус санаачилгыг НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд даруй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймаг "Хүүхдэд ээлтэй аймаг" болно
Хөвсгөл аймаг "Хүүхдэд ээлтэй аймаг" болно. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн жил Монгол Улс "Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооё" дэлхийн санаачилгад нэгдсэн билээ. Тус санаачилгыг НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд даруй 114 орон дэмжин улс орондоо хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох талаар тууштай, дорвитой арга хэмжээ авч байгаа талаар олон улсад мэдээлэгдсээр байна.

Дөрөвдүгээр сарын 22-нд Хөвсгөл аймагт “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе" аяны нээлт боллоо. Аяны нээлтэд төрийн байгууллагуудыг төлөөлж ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Мөрөн сумын ЗДТГ, Тээвэр зохицуулалтын газар, Онцгой байдлын хэлтэс, Дэлгэрмөрний сав газрын захиргааны хамт олон, Дэлхийн зөн ОУБ-ын хөвсгөл Орон нутгийн хөтөлбөр, ЕБС-ийн захиралууд, цэцэрлэгийн эрхлэгчид, багш нар, боловсролын нийгмийн ажилтнууд, дотуур байрны багш нар, эцэг эхийн төлөөлөл, Хүүхдийн “Уран дөш” зуслан, Мөрөн ТВ, Улаан загалмайн хороо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны салбар, хүүхдүүд нийт 200 гаруй хүн оролцлоо. Оролцогчид тус аяныг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, дэлхийн санаачилгад нэгдэн гарын үсэг зурсан юм. Ерөнхий боловсролын есөн сургуулийн 100 сурагч хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, таслан зогсооход хүүхдийн оролцооны талаар болон насанд хүрэгчдэд хэлэх саналаа хэлэлцэн, захидал бичсэнээ өөрсдөө уншиж гардуулж өглөө.

Аяны хүрээнд ХТҮГ, НҮБ-ын Хүүхдийн Сан, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” төв ТББ-ын сургалтын хамтарсан баг, Хөвсгөл аймгийн “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөл хамтран “Хүүхдийн эрх, хамгааллын асуудалд-салбар дундын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хүүхэд эрх, хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийн хариуцлага, санаачилгын талаар нээлттэй хэлэлцүүлэг, сургалт хийлээ.

Хөвсгөл аймаг НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн загвар аймгаар сонгогдсон бөгөөд “Хүүхдэд ээлтэй аймаг” болох зорилготой ажиллаж байна.

Хуваалцах