Хөвсгөл аймаг малаа тооллоо
Хөвсгөл аймгийн Галт, Төмөрбулаг, Цэцэрлэг, Шинэ-Идэр Бүрэнтогтох сумынхан мал сүргээ таван төрөл дээр нь өсгөжээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр тус аймгийн мал сүрэг өмнөх оноос 8 мянга орчим тоо толгойгоор нэмэгдсэн байна. Малчид онд орохгүй малаа ширвэж, заазалж, мал махаа зах зээлд борлуулдаг
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн Галт, Төмөрбулаг, Цэцэрлэг, Шинэ-Идэр Бүрэнтогтох сумынхан мал сүргээ өсгөжээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр тус аймгийн мал сүрэг өмнөх оноос 8 мянга орчим толгой нэмэгдсэн байна.
Малчид онд орохгүй малаа ширвэж, заазалж, мал махаа зах зээлд борлуулдаг болсон зэрэг нь сүргийн тоо толгойд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Мөн сүүлийн жилүүдэд тоонд биш малын ашиг шим, чанарт илүүтэй анхаарах болсон гэдгийг ч тэд онцолж байна.
Хөвсгөл аймгийн мал тооллоыгн дүнг тус аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Баасандорж танилцууллаа.


















