Хөвсгөл аймаг төмөр зам барина
Харин энэ онд 6.6 км хатуу хучилттай зам тавих юм. Өнөөдөр Мөрөн суманд 12686 өрхийн 38148 байнгын, 6182 түр оршин суугч амьдарч байгаа бөгөөд аймгийн хэмжээний 11856 тээврийн хэрэгслийн 6500 нь Мөрөнд байна. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн 56.1 хувь нь тус суманд хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг ю
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумын авто замын мастер төлөвлөгөө боловсруулах бүрэлдэхүүнтэй байгуулан төмөр зам барих, ТЭЗҮ боловсруулах, “Тээвэр, зуучлал бүртгэл”-ийн төв барих, төмөр бетон гүүр найм, хатуу хучилттай авто зам 814.8 км, модон гүүр 20, хөвдөг гүүр хоёр, мөн хайрган хучилттай болон сайжруулсан авто зам, замын гэрэлтүүлэг, явган зам, замын тэмдэг, тэмдэглэгээ зэргийг хийхээр төлөвлөсөн байна.
Харин энэ онд 6.6 км хатуу хучилттай зам тавих юм. Өнөөдөр Мөрөн суманд 12686 өрхийн 38148 байнгын, 6182 түр оршин суугч амьдарч байгаа бөгөөд аймгийн хэмжээний 11856 тээврийн хэрэгслийн 6500 нь Мөрөнд байна. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн 56.1 хувь нь тус суманд хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг юм.


















