Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл аймагт хоёр сурагч амиа алджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 15-нд ахлах ангийн хоёр сурагч усанд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймагт хоёр сурагч амиа алджээ
Хөвсгөл аймагт хоёр сурагч амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 15-нд ахлах ангийн хоёр сурагч усанд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Амиа алдсан сурагчид Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай III сургуулийн 12 дугаар ангид сурдаг байсан аж. Тухайн өдөр аймаг даяар “Эрүүл мэндийн өдөрлөг” болсон бөгөөд бүх сургуулийн сурагчид нь төвөөс зайдуу гарч спортын шилдгүүдээ шалгаруулдаг байна.

Хүүхдүүд аймгийн төвөөс 7 км зайтай Хилэнтийн гүүр рүү явсан аж. Тэд Мөрөн голын эрэг даган өгсчээ. Гэтэл голын эргээр явж байсан нэг эмэгтэй сурагч нурж, цээл рүү унасан байна. Түүнийг аврахаар ангийнх нь дөрвөн хүүхэд араас нь орсон боловч гурав нь амьд гарч, нэг нь түрүүлж унасан охины хамт амь эрсджээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч н.Мягмарсүрэн “Сурагчид анхаарал болгоомжгүй явснаас үүдэн 3-4 метрийн гүн цээлд унаж амь насаа алдсан. Амь үрэгдсэн сурагчдад шинжилгээ хийхэд ямар ч согтууруулсан ундаа хэрэглэсэн зүйл илрээгүй. Тиймээс энэ бол багш, хүүхдүүдийн анхааралгүй байдалтай шууд холбоотой” гэлээ.

Хуваалцах