Хөвсгөл аймагт ноолуурын үнэ 70 мянгад хүрчээ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр энэ жил улсын хэмжээнд долоон мянган тонн ноолуур бэлтгэхээр төлөвлөсөн байна.
Мэдээллийн алба

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр энэ жил улсын хэмжээнд долоон мянган тонн ноолуур бэлтгэхээр төлөвлөсөн байна.
Одоогийн байдлаар нэг кг ноолуурыг “Эмээлт” захад дунджаар 80-82 мянган төгрөгөөр худалдан авч байгаа бол Хөвсгөл аймгийн түүхий эдийн зах болон, Ноос ноолуурын үйлдвэрт кг ноолуур 70 мянган төгрөгийн үнэ ханштай байна.
Тус аймагт хоногт арван тн ноос угаах, сард хорин тн ноос, ноолуур самнах хүчин чадал бүхий ноос ноолуурын үйлдвэрийн зүгээс малчин иргэдийн ноос ноолуурыг тогтмол худалдан авч байгаа аж.


















