Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 17-ны 06:03 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.8 магнитуд байсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 17-ны 06:03 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.8 магнитуд байсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Газар хөдлөлтийн шинж тэмдгүүд:Байшин донслон хөдлөхЧийдэнгийн бүрхүүл болон өлгөөтэй эд зүйлс савахШилэн сав суулга харших, дуугарах, хагарч буй шилний чимээ гарахХүнгэнэсэн дуу ойртохХэрвээ ийм шинж тэмдэг мэдрэгдвэл нэн түрүүнд байшин барилгыг яаралтай орхих, хүмүүсийг гадагш хурдан гаргах эсвэл тасалгааны аюулгүй байрыг эзлэх хэрэгтэйГазар хөдлөлтийн үед юу хийх вэ?Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:Тайван бай, үймж сандрах хэрэггүйАюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээхБат бөх ширээн доогуур орохЦонхноос хол байхЦаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байхХаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй багаГазар хөдлөх үед гадаа байгаа бол:Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олохХэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүйМашинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олохОлон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээхТеатр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалахОйр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүйХэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох.

Хуваалцах